Италид суралцаж буй оюутнуудад зориулсан хөтөлбөр
Италид суралцаж буй гишүүд өөрсдийн бодит туршлага, мэдлэгээ шинэ гишүүдтэй хуваалцахын зэрэгцээ нэмэлт орлого олох боломжийг энэ хөтөлбөр олгоно.
Chim in Italy community дотор шинэ болон хуучин гишүүд бие биедээ тусалж, харилцан дэмжих орчныг бүрдүүлэх нь хөтөлбөрийн зорилго юм.
Сургууль бүрийг төлөөлөн сонгогдсон нэг гишүүн Ambassador болно.
Ambassador бүр өөрийн суралцаж буй их сургуулийг төлөөлнө.
Ambassador-ийн гол оролцоо нь Chim in Italy Discord community дотор өөрийн сургууль болон Италид оюутан байх туршлагатай холбоотой мэдээллийг хуваалцах, асуултад хариулах юм.
Мөн өөрийн сургуультай холбоотой шинэ мэдээлэл, update гарвал community-д хуваалцана. Хэрэв тодорхой мэдээлэл шаардсан асуулт гарвал сургуулийн албан ёсны вебсайт болон баталгаатай эх сурвалжаас шалгаж мэдээлэл өгнө.
Ambassador-ийн оролцоо сар бүр хянагдана. Дараах тохиолдолд Ambassador-ийн эрхийг цуцлах боломжтой:
Ийм тохиолдолд тухайн сургуулийн Ambassador-ийн байр суурийг өөр боломжит оюутанд шилжүүлж болно.