Зөвхөн дүрэм биш, бодит амьдралд ашиглах итали хэлийг эзэмшүүлэх A1 түвшний онлайн сургалт. Нээлтийн онцгой үнээр элсэхийн тулд имэйлээ үлдээгээрэй.
Их сургуульдаа англи хэл дээр суралцаж болох ч, өдөр тутмын амьдрал итали хэл дээр өрнөнө.
Кафед захиалга өгөх, байр түрээслэх, цагийн ажил хайх, шинэ орчиндоо хурдан дасахад итали хэл таны хамгийн том тулгуур болно.
Parlami бол монгол хүнд зориулсан, амьдрал дээрх бодит харилцаанд хамгийн хурдан бэлтгэдэг практик сургалт юм.
Хичээл бүр бодит нөхцөл дээр суурилсан. Үг цээжлэхээс илүү, Италид яг яаж хэрэглэдгийг сурна.
Эдгээр 10 бүлэгт A1 түвшний суурь дүрэм болон өдөр тутмын ярианы бүтцийг цогцоор нь багтаасан. Хичээл бүрийг Италид очоод яг тулгардаг бодит нөхцөл байдлуудад зориулан бэлдсэн учраас сурсан зүйлээ шууд амьдрал дээр ашиглах боломжтой.
Италид 8 гаруй жил амьдарч, бакалаврын зэргээ хамгаалаад, одоо магистрт суралцаж буй C1 түвшний итали хэлний мэдлэгтэй багш. Итали хэлийг зөвхөн дүрэм цээжлүүлэхээс илүү, бодит нөхцөл, харилцан яриагаар дамжуулан ойлгомжтой заадаг.
Элсэлт тун удахгүй эхэлнэ. Зөвхөн хүлээлгийн жагсаалтанд орсон хүмүүс нээлтийн онцгой үнээр бүртгүүлэх эрхтэй.
Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэхЗөвхөн 24 цагийн турш $49Volunteer in your Community
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Autem dolore, alias, numquam enim ab voluptate id quam